Monday, January 12, 2015

Хоёрхон орцтой кекс

Бичлэг хийгээгүй хэдэн жил болчихоо вэ? Одооноос зав гарсан үедээ хийхээр боллоо.
1. Хоёрхон орцтой кекс

Sunday, May 18, 2014

Хөгшрөлтийг хурдасгадаг 8 буруу зуршил

Амьдрал дээр бид төдийлөн ач холбогдол өгдөггүй дараах найман зуршил хөгшрилтөнд хамгийн их нөлөөлдөг гэнэ.
     1.   Үргэлжийн шаналгаа
Байнгийн сэтгэл зовнил, шаналгаа хүнийг амархан хөгшрүүлдэг. Тиймээс амьдралыг аль болох гэрэл гэгээтэй талаас нь харж, өөдрөг бай.
Бясалгал, йог зэргээр хичээллэж сэтгэлээ амар тайван байлгаж сурах хэрэгтэй.
     2.   Арьсаа тогтмол арчлахгүй байх
Үүнд зөвхөн тос, крем түрхэх тухай биш. Арьсныхаа чийглэгт анхаарал тавьж, байнга ус ууж байх шаардлагатай.
     3.   Буруу хооллолт
Шийдэл нь амархан. Хоол хүнсэндээ ногоо, жимс тогтмол хэрэглэдэг байхад хангалттай. Хүнсний ногоо, жимсэнд хөгшрөлтийг удаашруулдаг амин дэмүүд элбэг байдаг.
     4.   Дасгал хөдөлгөөн дутагдах
Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг. Зөвхөн таргалалттай холбоотой биш, залуугаараа байхад өдөр бүр 30 минут дасгал хийх нь тустай.
     5.   Нойр дутагдал
Нойр дутагдал хүний хөгшрөлтийг түргэсгэнэ. Хүмүүс хор уршгийг нь зөвхөн гоо сайханд нөлөөлөх талаас нь хардаг. Тэгвэл түүнээс ч илүү муу үр дагавар байдаг байна.
     6.   Нарны хорт туяанаас хамгаалахгүй байх
Арьсаа нарны хорноос хамгаалж байх хэрэгтэй. Зориулалтын тос кремыг наранд удаан байхаар бол түрхэж байх нь чухал. Эмэгтэйчүүд нүүрний энгэсэг зэрэгтээ найддаг ч тэр нь хамгаалах чадвар сул байдаг.
     7.   Тамхи татах
Тамхины олон янзын хор нөлөөг энд дурдаад хэрэггүй биз. Ямартай ч насжилтыг түргэсгэх нэг шалтгаан тамхи болдог.
     8.   Тогтмол секс хийхгүй байх
Тогтмол секстэй амьдрал нь хүнийг бие, сэтгэлийн хувьд эрүүл байлгаж, олон төрлийн өвчний эрсдлээс хол байлгана. Тиймээс хөгшрөлтийг сааруулах маш сайн эм болно.

Sunday, November 17, 2013

Өнөөдөр...

Өнөөдөр анх удаагаа  хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг  Green Home эмнэлэг дээр очиж өрөөг нь цэвэрлэж өгч хүмүүстэй ярилцсан. Тэгээд орой тараад гэртээ харих замдаа олон л юм бодогдло.
монголд хөнгөвлөх эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг Найдвар, Green Home, Ивээл гэх мэт цөөхөн хэдэн эмнэлэг байдаг гэнэ. Ямар ч байсан миний очсон эмнэлэгт нийт 7,8 хүн хэвтэн эмчлүүлж бсан. Эдгээр хүмүүс нь бүгд эмчлэгдэх ямар ч найдваргүй болсон өнөө бол өнөө маргааш маргааш үхэх хүмүүс бдаг юм бна. Миний бодлоор ХӨНГӨВЧЛӨХ эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн гол зорилго нь өвчнөөсөө болоод өвдөж шаналан зовж байгаа хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх, үлдсэн амьдарлыг нь аль болох өвдөлт багатай амар тайван байлгах юм байна гэж бодлоо. Иймэрхүү газар ирж байгаагүй болохоор их хэцүү байлаа. Бараг бүгдээрээ 60- аас дээш өндөр настай хүмүүс байх ба нэг өрөөндөө 2-3 уулаа хэвтэн эмчлүүлдэг. Өөрөө босч өтгөн шингэнээ гадагшлуулж чадахгүй байгаа тийм хүнд өвчтөнгүүд нь сахиултай бсан.
Хэвтрийн нэг эмээг залуухаан охин \хүүхэн\ сахиж байхаар нь охин нь л юм байх гэж бодсон чинь үгүй юм бнаа. Тэр нь Хөлсний хүн байж. Хүүхдүүд ах дүү төрөл садан нь харж чадахаа байгаад хүнд мөнгө төлж сахиулдаг л гэнэ. Өөрийнх нь баас шээсийг цэвэрлэж өгдөг байсан эхийгээ ингэж хүний гарт өгч бдаг яачихсан хүмүүс вэ? гэж бодогдов.
Энэ эмнэлэг нь цэвэр хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг ба үнэ төлбөргүй хэвтэж эмчлүүлдэг гэнэ. Үнэтэй дусал тариа, эм авах шаардлагатай бдаг болохоор санхүүгээр бас жоохон дутмаг бдаг гэж бна. Энэ хандивын данс: ХААН БАНК:5720160866
Бас нэг зүйл нэмж хэлэхэд монголд энэ мэтчилэн эмчилгээгүй болсон, өвчиндөө зовж тарчилж байгаа 9000 гаруй хүн бдаг гэнэ. Эдгээр хүмүүсийг наашаа гээд хүлээж авах улсын тэр байтугай хувийн эмнэлэг байдаггүй ба одоогоор 4 хөн хөнгөвчлөх үйлчилгээний эмнэлэг бдаг гэнэ.
Уул нь эмнэлгийн, өрөөнүүдийн зургийг авъяа гэж бодсон чинь даанч утасны цэнэг дуусчижээ.

Thursday, September 26, 2013

BOM BOM BOM ....

Сүүлийн үед энэ дуу амнаас гарахаа байлаа. Хаврын тухай л дуулаад бх шиг бна. Хэл усыг нь мэдэхгүй болохроор гэцүймөө.ххэ.. Хавар гэснээс хавар болох ч гүэ мөн өдий бна. наана нь шинэ жил , цагаан сар, төрсөн өдөр гээд хийх юм ная ная.
ROY KIM- BOM BOM BOM

Дуучин нь ROY KIM гэнээ. Bас нэг дуу нь хөөрхөн санагдав.
ROY KIM - LOVE LOVE LOVE

Saturday, July 20, 2013

Б. Баабар: Дори идэр дүүдээ хандах нь


Мэргэжил гэж юу вэ?Би оюутан байхдаа ургамалын биохимийн шалгалтан дээр уначихаваа.

Sunday, April 28, 2013

Ц.Лоохууз гуайн ярилцлага

"Тэр харгис нийгмийг бид харанхуй дунд нь сөрсөн. Хожим гэгээ орно гэх итгэлээр сэтгэлээ тэжээж байлаа"
25 жил. Нэгэн эринийг дөрөв хуваасантай тэнцэх энэ хугацааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн нэгэн хүн төрж, өсөж, бүтээж, нурааж, мөхөхөд хангалттай хүрэх хугацаа. Басхүү өөр нэгний хувьд багваахай цэцгийг  үлээх төдийд замхарсан цаг. Одоо түүнд “Хайран цаг” хэмээн халаглах л үлдсэн. Тэгвэл 25 жилийн зовлонг дааж гарах нь бидний дунд хэд бол? Цөөнгүй хүн чамаас нүүр буруулж, хаана ч очсон хавчлага, дарамтанд өртөх өдрүүд арваар биш хэдэн мянгаар тоологдоно. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Гэхдээ “Амьд хүн аргатай” гэх үг бас бий. Харин тэр арга Ц.Лоохууз гуайн гэр бүлийхний хувьд заль мэх огтоос биш, хатуужил тэсвэр, амьдрах ухаан хийгээд урлаг байсан мэт.

Monday, April 22, 2013

Steve Jobs-ын Гурван түүх


Аpple компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн нэр хүндтэй брэнд болгож чадсан Стив Джобс агсан Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ гурван түүх хүүрнэсэн байдаг. Үүнийг та бүхэнд сонирхуулж байна.

Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх. 
Эхний түүх зангилааны гол цэгийн тухай.