Tuesday, January 15, 2013

Америкт суралцсан тэмдэглэл

хэд хоногын өмнө Ц.Оюунгэрэлийн Америкт суралцсан тэмдэглэл-ийг уншсан маш их таалагдсан. Надад сурах  урам зориг өгсөн . Тэр хүнд хэцүү цагт интернет, ном сурах бичиг ховор үед  бүх зүйлээ зориулаад дайчлан суралцсан нь өнөөгийн энэ амжилтанд хүрсэн гэж бодож байна. Харин өнөөгийн нийгэмд  англи хэл сурах тал дээр бол бүх зүйл нээлттэй. Янз бүрийн сургалт дамжаа, сайтууд, ном сурах бичгүүд хангалттай их байна. Дан ганц англи хэл ч бус өөр бүх чиглэлээр суралцах бүрэн боломжтой болсон.




Харин одоогоор Ц.Оюунгэрэлийн "НОГООН НҮДЭН ЛАМ"-г уншиж байгаа. Роман болохоор их олон хуудастай. Яг талдаа орцон. Бас л их таалагдсан. Тэр үеийн Монгол хүмүүсийн амьдрал ахуй, хайр сэтгэл, лам нарыг хомроглон устгаж байгаа зэргийг маш тодоор дүрслэн бичсэн ба миний хувьд монгол үндэсний уламжлал ёс журмыг бага ч болов мэдэж авсан. Унших тусам улам л сонирхолтой болоод байгаа. 
Ойрын үед Ц.Оюунгэрэлээр аймьсаглаад байгаа ххэ. Түүний бичсэн "Миний ажлын НОУ ХОУ" - г олж авч уншина гээд бодцон байгаа. 








 Өнөөдөр найзтайгаа  2-уулаа Өргөө 2 орж Jack Reacher гэдэг кино үзсэн. Яг үнэнийг хэлхэд  кино үзэж байгаад дундуур нь дукхийгээд авсан. Яахавдээ байдаг л нэг HERO - той Америк кино. \ Гол дүр нь бүгдийг чаддаг мэддэг, лаг зодолддог, ухаантай гэх мэт...\

Monday, January 14, 2013

эхний бичлэг

сайн байцгаана уу эрхэм блогчин ах эгч , дүү, эмээ, өвөө, аав, ээж нараа энэ миний анхны бичлэг болж байх шиг байна . Анх удаагаа биш 2 дахь удаа blog нээж байна .  Эхлээд хэцүү юма учирийн ойлгохгүй эргүүтээл  сүүлдэ гайгүй сурах л байлгүй . За за анхны бичлэг нэг иймэрхү л байна . 

хүлээж авч таалан соёрхоно уу.