Sunday, November 17, 2013

Өнөөдөр...

Өнөөдөр анх удаагаа  хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг  Green Home эмнэлэг дээр очиж өрөөг нь цэвэрлэж өгч хүмүүстэй ярилцсан. Тэгээд орой тараад гэртээ харих замдаа олон л юм бодогдло.
монголд хөнгөвлөх эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг Найдвар, Green Home, Ивээл гэх мэт цөөхөн хэдэн эмнэлэг байдаг гэнэ. Ямар ч байсан миний очсон эмнэлэгт нийт 7,8 хүн хэвтэн эмчлүүлж бсан. Эдгээр хүмүүс нь бүгд эмчлэгдэх ямар ч найдваргүй болсон өнөө бол өнөө маргааш маргааш үхэх хүмүүс бдаг юм бна. Миний бодлоор ХӨНГӨВЧЛӨХ эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн гол зорилго нь өвчнөөсөө болоод өвдөж шаналан зовж байгаа хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх, үлдсэн амьдарлыг нь аль болох өвдөлт багатай амар тайван байлгах юм байна гэж бодлоо. Иймэрхүү газар ирж байгаагүй болохоор их хэцүү байлаа. Бараг бүгдээрээ 60- аас дээш өндөр настай хүмүүс байх ба нэг өрөөндөө 2-3 уулаа хэвтэн эмчлүүлдэг. Өөрөө босч өтгөн шингэнээ гадагшлуулж чадахгүй байгаа тийм хүнд өвчтөнгүүд нь сахиултай бсан.
Хэвтрийн нэг эмээг залуухаан охин \хүүхэн\ сахиж байхаар нь охин нь л юм байх гэж бодсон чинь үгүй юм бнаа. Тэр нь Хөлсний хүн байж. Хүүхдүүд ах дүү төрөл садан нь харж чадахаа байгаад хүнд мөнгө төлж сахиулдаг л гэнэ. Өөрийнх нь баас шээсийг цэвэрлэж өгдөг байсан эхийгээ ингэж хүний гарт өгч бдаг яачихсан хүмүүс вэ? гэж бодогдов.
Энэ эмнэлэг нь цэвэр хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг ба үнэ төлбөргүй хэвтэж эмчлүүлдэг гэнэ. Үнэтэй дусал тариа, эм авах шаардлагатай бдаг болохоор санхүүгээр бас жоохон дутмаг бдаг гэж бна. Энэ хандивын данс: ХААН БАНК:5720160866
Бас нэг зүйл нэмж хэлэхэд монголд энэ мэтчилэн эмчилгээгүй болсон, өвчиндөө зовж тарчилж байгаа 9000 гаруй хүн бдаг гэнэ. Эдгээр хүмүүсийг наашаа гээд хүлээж авах улсын тэр байтугай хувийн эмнэлэг байдаггүй ба одоогоор 4 хөн хөнгөвчлөх үйлчилгээний эмнэлэг бдаг гэнэ.
Уул нь эмнэлгийн, өрөөнүүдийн зургийг авъяа гэж бодсон чинь даанч утасны цэнэг дуусчижээ.

No comments:

Post a Comment