Friday, March 8, 2013

уншсан номнууд

Ааль дээр үед уншиж байсан номнуудаасаа сонирхуулъя:
Саран хөндий миний бараг хамгийн анхны ном байхаа. Анх уншиж эхлээл ном унших хоббитой болцон гэж байгаа. Энэ номонд нэг гэр бүлийн тухай гардын. ухаантай гэрийн эзэгтэй ба үнэнч нөхрийн тухай. Маш их зовсоны эцэст тэр хоёр мөрөөдөж байсан амьдралаа олж авдаг. Өөрөөр хэлбэл Саран хөндийг. 
Дараачын ном нь Үл үзэгдэгч хүн.-ий оронд өөрийгөө тавьж үзээд ушнсан. Үнэхээр хэцүү хэн ч  намайг ойлгохгүй, ганцаардллыг утгаар нь мэдэрсэн гэхүүдэ. Эхний хэсгийг уншаад цаашаа юу болох бол, энэ яг юу юм бол гэсэн мэдэхийн хүслэн их байсан. Таалагдсан номнуудын нэг. 
Саран чулуу. Хараал хүрсэн чулуу хулгайд алдагдсан тухай гардаг. Түүнийг хэрхэн олох, мөрдөж шалгах, ямар учиртай чулуу болох, хэнд зориулагдсан гээд асар олон юм болноо. Их сонирхолтой бас адармаатай. 
Animal farm- миний бодлоор өнөөгийн нийгэм болоод улс төрчдид, нам засаглалууд гэх мэтийг амьтдаар төлөөлүүлэн доог тохуу, хошин маягаар харуулсан өвөрмөц ойлгомжтой зохиол шиг санагдсан. Эрх мэдэл албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон гахайнуудын тухай гардаг. Заавал уншиж үзээрэй. 
Ингээд дуусааагүй шү дараа үргэлжлүүлнэ. 

No comments:

Post a Comment