Sunday, November 17, 2013

Өнөөдөр...

Өнөөдөр анх удаагаа  хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг  Green Home эмнэлэг дээр очиж өрөөг нь цэвэрлэж өгч хүмүүстэй ярилцсан. Тэгээд орой тараад гэртээ харих замдаа олон л юм бодогдло.
монголд хөнгөвлөх эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг Найдвар, Green Home, Ивээл гэх мэт цөөхөн хэдэн эмнэлэг байдаг гэнэ. Ямар ч байсан миний очсон эмнэлэгт нийт 7,8 хүн хэвтэн эмчлүүлж бсан. Эдгээр хүмүүс нь бүгд эмчлэгдэх ямар ч найдваргүй болсон өнөө бол өнөө маргааш маргааш үхэх хүмүүс бдаг юм бна. Миний бодлоор ХӨНГӨВЧЛӨХ эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн гол зорилго нь өвчнөөсөө болоод өвдөж шаналан зовж байгаа хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх, үлдсэн амьдарлыг нь аль болох өвдөлт багатай амар тайван байлгах юм байна гэж бодлоо. Иймэрхүү газар ирж байгаагүй болохоор их хэцүү байлаа. Бараг бүгдээрээ 60- аас дээш өндөр настай хүмүүс байх ба нэг өрөөндөө 2-3 уулаа хэвтэн эмчлүүлдэг. Өөрөө босч өтгөн шингэнээ гадагшлуулж чадахгүй байгаа тийм хүнд өвчтөнгүүд нь сахиултай бсан.
Хэвтрийн нэг эмээг залуухаан охин \хүүхэн\ сахиж байхаар нь охин нь л юм байх гэж бодсон чинь үгүй юм бнаа. Тэр нь Хөлсний хүн байж. Хүүхдүүд ах дүү төрөл садан нь харж чадахаа байгаад хүнд мөнгө төлж сахиулдаг л гэнэ. Өөрийнх нь баас шээсийг цэвэрлэж өгдөг байсан эхийгээ ингэж хүний гарт өгч бдаг яачихсан хүмүүс вэ? гэж бодогдов.
Энэ эмнэлэг нь цэвэр хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг ба үнэ төлбөргүй хэвтэж эмчлүүлдэг гэнэ. Үнэтэй дусал тариа, эм авах шаардлагатай бдаг болохоор санхүүгээр бас жоохон дутмаг бдаг гэж бна. Энэ хандивын данс: ХААН БАНК:5720160866
Бас нэг зүйл нэмж хэлэхэд монголд энэ мэтчилэн эмчилгээгүй болсон, өвчиндөө зовж тарчилж байгаа 9000 гаруй хүн бдаг гэнэ. Эдгээр хүмүүсийг наашаа гээд хүлээж авах улсын тэр байтугай хувийн эмнэлэг байдаггүй ба одоогоор 4 хөн хөнгөвчлөх үйлчилгээний эмнэлэг бдаг гэнэ.
Уул нь эмнэлгийн, өрөөнүүдийн зургийг авъяа гэж бодсон чинь даанч утасны цэнэг дуусчижээ.

Thursday, September 26, 2013

BOM BOM BOM ....

Сүүлийн үед энэ дуу амнаас гарахаа байлаа. Хаврын тухай л дуулаад бх шиг бна. Хэл усыг нь мэдэхгүй болохроор гэцүймөө.ххэ.. Хавар гэснээс хавар болох ч гүэ мөн өдий бна. наана нь шинэ жил , цагаан сар, төрсөн өдөр гээд хийх юм ная ная.
ROY KIM- BOM BOM BOM

Дуучин нь ROY KIM гэнээ. Bас нэг дуу нь хөөрхөн санагдав.
ROY KIM - LOVE LOVE LOVE

Saturday, July 20, 2013

Б. Баабар: Дори идэр дүүдээ хандах нь


Мэргэжил гэж юу вэ?Би оюутан байхдаа ургамалын биохимийн шалгалтан дээр уначихаваа.

Sunday, April 28, 2013

Ц.Лоохууз гуайн ярилцлага

"Тэр харгис нийгмийг бид харанхуй дунд нь сөрсөн. Хожим гэгээ орно гэх итгэлээр сэтгэлээ тэжээж байлаа"
25 жил. Нэгэн эринийг дөрөв хуваасантай тэнцэх энэ хугацааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн нэгэн хүн төрж, өсөж, бүтээж, нурааж, мөхөхөд хангалттай хүрэх хугацаа. Басхүү өөр нэгний хувьд багваахай цэцгийг  үлээх төдийд замхарсан цаг. Одоо түүнд “Хайран цаг” хэмээн халаглах л үлдсэн. Тэгвэл 25 жилийн зовлонг дааж гарах нь бидний дунд хэд бол? Цөөнгүй хүн чамаас нүүр буруулж, хаана ч очсон хавчлага, дарамтанд өртөх өдрүүд арваар биш хэдэн мянгаар тоологдоно. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Гэхдээ “Амьд хүн аргатай” гэх үг бас бий. Харин тэр арга Ц.Лоохууз гуайн гэр бүлийхний хувьд заль мэх огтоос биш, хатуужил тэсвэр, амьдрах ухаан хийгээд урлаг байсан мэт.

Monday, April 22, 2013

Steve Jobs-ын Гурван түүх


Аpple компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн нэр хүндтэй брэнд болгож чадсан Стив Джобс агсан Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ гурван түүх хүүрнэсэн байдаг. Үүнийг та бүхэнд сонирхуулж байна.

Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх. 
Эхний түүх зангилааны гол цэгийн тухай.

Monday, April 8, 2013

хачин Сонин зүйлүүд

 • Хvний тархи 1-7 сая гегабайт мэдээлэл хадгалдаг
• Хөхөөний өндөг янз бvрийн өнгөтэй байдаг
• Мэpилин Монpо хөлөндөө зургаан хуруутай байсан
• Vхэр шатаар авирч чаддаг ч бууж чаддаггvй
• Галууны дуу цуурайтдаггvй. Яагаад гэдгийг хэн ч мэдэхгvй
• 116 хvртэл наслах нь хоёр саяд нэг тохиолдоно
• Дун гурван жил унтаж чадна
• Асаагуур шvдэнзнээс өмнө зохион бvтээгдсэн
• Америкчууд өдөрт 18 гектар хэмжээтэй пицца иддэг
• Австраилид Хятадын хvн амаас ч их туулай байдаг
• Харх цагт 122 удаа секс хийнэ
• Арслан өдөрт 52 удаа дур тавьдаг
• Далайн гахай унтахдаа нэг нvдээ аньдаг.
• Кинон дээр хамгийн vнсэлцдэг хугацаа нь 50 минут. Кино нь "Vнсэлт" хэмээх нэртэй. Харин 1926 оны "Дон Жуан" дээр 127 удаа vнсэлцдэг
• Цагаан ордонд 13.092 ш хутга, халбага, сэрээ байдаг
• Далайн од тархигvй
• Дэлхийн хамгийн тvгээмэл хvний нэр бол Анна. Ойролцоогоор 100 сая эмэгтэй ийм нэртэй
• Хятадад Америкийн хvн амаас ч их хvн англиар ярьдаг
• Москвагийн сая дахь иргэн 1897 онд төрсөн
• Хvн амьдралынхаа туршид 40 тн хvнс иддэг
• Наран дээр нэг секундэд 7000 тэрбум тн ус төрөгч шатдаг
• Нарыг одоогоор таван тэрбум жилийн настай гэж vздэг
• Ницца, Брисбан, Монте-Карло, Мароккод жилийн 300 өдөр нь нарлаг байдаг
• Өдөртөө Мальтад 10 цаг, Самаркандад 15 цаг, Стокгольмд 18 цаг нартай байдаг.
• Жилд хоёр удаа нар хиртдэг. Гэхдээ жинхэнэ нарны бvтэн хиртэлт 200-300 жилд ганц удаа тохиодог
• Нарны диаметр нь ойролцоогоор 1.392.000 км. Энэ нь дэлхийгээс 109 дахин том гэсэн vг
• Нарнаас дэлхийд ирэх гэрэл 150 сая км-ийн тэртээгээс найман минутын дотор ирдэг
• Нар сvvн зам гэдгээр манай галактикийг тойрч байдаг. Гэхдээ 225-250 сая жилд нэг л удаа тойрдог аж.
• Нарыг бид шар эсвэл ягаан өнгөтэй хэмээн хардаг. Угтаа бол нар цагаан өнгөтэй. Агаар мандалд орж ирснээс болон тэгэж шаргалтан харагддаг
• Лондонгийн Ситид таксигаар хvvр эсвэл золибон нохой авч явахыг хориглодог
• Их Британийн Парламентын ордонд хvн vхэхийг цээрлэдэг.
• Францад хvvхэддээ "Наполеон" гэдэг нэр өгөх хориотой
• Охайод согтуугаар загас барих хориотой
• Майамигийн цагдаагийн газарт скейтээр тогловол өндөр торгуультой
• Индонезид гар хангалага хийж байгаад баригдвал гараа тайруулна
• Флоридад нөхөр гараагvй эмэгтэй ням гарагт онгоцноос шvхрээр vсэрвэл шууд шоронд хоригдоно
• Колорадогийн Боулдерт хот дотор шувуу алахыг хориглоно
• Вермонтод эмэгтэйчvvд зөвхөн нөхрийнхөө зөвшөөрлөөр л эрхтэнийхээ vсийг хусна
• Морийг нэрлэсэн хамгийн богино vг бол "ук" юм. Өвөр Монголд ингэж нэрлэдэг. Харин хамгийн урт нэр Перугийн индианы Мицран хэмээх омгийнхонд бий. Тэд морийг "Оквилаупаракламарукоаллунакланата" хэмээн нэрлэнэ.
• Хамгийн олон буюу 19 унага төрvvлсэн гvvний амжилт тэмдэглэгдсэн байдаг.
• Морь өнгөтөөр зvvдэлдэг.
• Дэлхийн их тархсан морины хоч бол "Чжу-хань" /хятад/.
• Морь нь дэлхийн 23 оронд шvтээн амьтанд тооцогддог. Ихэнхдээ Хойд Африк, Ойрхи Дорнод, Төв Азид.
• Негрийн масаи омгийнхон морь vхэхээрээ шууд диваажинд залардаг гэж vздэг.
• Хэрвээ мориний өмнө кофетой бас какаотой хоёр сав бvхий ус тавихад кофетойг нь сонгодог.
• Суахиний дйачид морин дээр буруу харж суугаад мөрөн дээгvvрээ хоёр тийшээ эргэн харж давхидаг байсан.
• Морь зурган дээрээс өөрсдийгөө "таньдаг". Тэд морины зураг харуулахад намуухан дуугаар "мэндэлдэг" гэнэ.
• Жинсийг хийдэг матрериалыг "деним" гэнэ.
• Жинсийг буддаг сонгодог будгийн "индиго" гэнэ.
• Жинс нь итали хэлний "женова" гэх vгнээс гаралтай.
• Хамгийн анх XVI зуун Италийн Генуягаас Их британид нэгэн бат бөх материал /деним/ орж ирсэнээр тvvгээр өмд хийж эхэлжээ. Анх хийсэн өмдөө Еврпчууд "жейн" мөн "жин" хэмээн нэрлэдэг байжээ.
• Дэлхийн II дайны vед жинс нь жинхэнэ моодонд орж эхэлсэн. Зарж борлуулахаас илvvтэй цэргийн зориулалттай олон төрлийн хувцас хийж эхэлжээ.
• 1950-иад оны сvлээр Жон Озборн жинсэн өмдний "битник" хэмээх загварыг гаргасан тэр даруйдаа залуусыг байлдан дагуулах болсон. Гэхдээ сургууль болон албан газар "битник"-ийг өмсөх хориотой байжээ.
• ЗХУ-д 1958 онд болсон Олон улсын залуучуудын Их наадмын vеэр анх жинс орж иржээ.
• 1970-аад онд хиппичvvд өөрсдийн эрх чөлөөг тунхаглан жинсээр далбаа хийдэг болжээ.
• 1960-аад онд Луи Ферро жинсэн хувцасыг дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлөхөөр болгосноос хойш дэлхийд зартай Александp Маккуин, Каpл Лагеpфельд, Жан-Поль Готье нарын бvтээлд жинс томоохон байр суурьэзэлж эхэлжээ.
• -Цэргийн жанжин Александр Македонский өөрийн 30.000 цэргээ царайг нь хараад шууд таньдаг байжээ
• -Э.Гаон уншсан 2500 номныхоо vйл явдлыг нэгд нэгэнгvй санадаг байв.
• -Нэрт барималчин Л.По хэдийгээр ор тас хараагvй ч 100 орчим алдартай хөшөө дурсгалыг бvтээжээ
• -А.Эйнштейн сургуульд байхдаа физиктээ муу хvvхэд байсан
• -Людвиг Ван Бетховен амьдралынхаа сvvлийн мөч хvртлээ vржvvлэх vйлдэл хийж чаддаггvй байв
• -Философч Б.Фуллер "-Би 70 жил насаллаа. 600.000 цаг амьдарч. Тvvний 200.000-г нь унтсан, 100.000-г хоол идэх, юм уухад зарцуулсан. 200.000 цагийг сурч, мөнгө олоход зориулжээ. vлдсэн 60.000-ийг нь аян замд өнгөрvvлжээ" гэсэн байдаг.
• Америк эр А.Е.вольфрам найман цагийн дотор 8001 хvнтэй vнсэлцжээ.
• Уруул нь гарын хурууны өндөгнөөс хэдэн зуу дахин мэдрэмтгий.
• Кайлаш ууланд мөргөл хийх vеэрээ буддын шашны сvсэгтэнvvд газар дэлхийгээ 30.000 удаа vнсдэг.
• Гэрлэхээсээ өмнө бvсгvйчvvд дунджаар 7-9 эртэй vнсэлцэж vзсэн байдаг.
• Эртний Египтэд vнсэлцэнэ гэдгийг огт мэддэггvй байжээ.
• Дундад зуунд Италид хэрэгтэй хvн хэн нэгэн бvсгvйг олны өмнө vнсвэл тvvнтэйгээ заавал гэрлэдэг байжээ.
• Хvн амьдралынхаа хоёрхон долоо хоногийг vнсэлцэхэд зориулдаг гэнэ.
• Францад 60 метрийн зайтай хоёр багана байдаг. Хэрвээ тэдний дунд зогсоод чангаар орилоход таны цуурай 12 удаа давтагддаг
• Кейп Корал хотод хэцэн дээр ил задгай дотуур хувцасаа гаргаж хатаавал торгуулна
• Охайогийн Оксфорд хотод эр хvний хөрөгний өмнө эмэгтэй хvн нvцгэлэх хориотой
• Австралид vзмэрч хийх, зурхай судлах, хувь заяаг урьдчилан vзэх зэрэг нь шийтгэлтэй
• Дэлхий дээрх хvн амын дөрвөн хvний нэг нь Хятад, Энэтхэгт амьдардаг
• Хэрвээ та Калифорнийн Блит хэмээх хотод ковбой гутал өмсөхөөр бол танд заавал хоёроос доошгvй vхэр байх хэрэгтэй
• Флоридад душинд нvцгэн орж, аман секс хийх, эмэгтэй хvний хөхийг vнсэхийг хорьдог
• Хятадад нэгээс илvv хvvхэд төрvvлбэл өндөр торгууль төлнө
• Аризоны иргэд гэртээ зөвхөн нэг ширхэг вибратор /эр хиймэл эрхтэн/ хадгалахыг зөвшөөрдөг
• Хойд Каролинад буудалд орсон хосууд хоорондоо 0.5 метр зайтай хоёр орон дээр тус тудаа унтах ёстой гэнэ. Шалан дээр секс хийхийг хориглоно
• Коннектикутийн Хартфорд хотод хосууд ням гарагт vнсэлцэх хориотой
• Томбсоун хотод 18 дээш настай эмэгтэй, эрэгтэй хvн нэг л vvдэн шvдгvй бол олны өмнө инээхийг хориглоно
• Калифрониин Лафайетэд хөдлөнгийн хvнээс метрийн зайд шvлсээ хаявал гэмт хэрэгтэн болоход ойрхон
• Монтанад vл таних хvнтэй секс хийж болох бөгөөд зөвхөн эрэгтэй нь араас гэх байрлалыг хорьдог
• Небраскагийн Вотерлод vсчин хvн өглөөний 07.00-оос оройны 07.00 цаг хvртэл лууван идэхгvй байхыг сануулдаг
• Викториягийн Брайтон Бич наран шарлагын газарт эмэгтэйчvvд хvзvvнээсээ өвдөгөө хvртэл биеийн хэсгээ халхалсан усны хувцастай амрахыг л зөвшөөрнө
• Британийн Букингемийн ордон 600 өрөөтэй
• Пенсильванид эрэгтэй гэртээ 16 дээш эмэгтэй хvнтэй хамт амьдрахыг хориглодог
• -Секс хийх хамгийн тvгээмэл цагийг бямба гарагийн vдэш гэдэг
• -Харин хамгийн тохиромжгvй өдөр бол даваа гараг гэнэ.
• -22 см-ээс дээш урттай эрхтэнтэй эрчvvд 100-д нэг тохиодог
• -Бvрэн шалдангаасаа хагас нvцгэлсэн эмэгтэй нь илvv тачаангуй гэж эрчvvдийн 43% vздэг
• -Эрчууд цагт дунджаар хоёр удаа сексийн талаар боддог
• -Эрчvvд жилд 23 цагийг л секст зориулдаг
• -Тэд ихэнхдээ эмэгтэйчvvд араас секс хийх дуртай. /догги-стайл/
• - Группэн секст эрчvvдийн 28%, эмэгтэйчvvдийн 13% нь оролцсон байдаг
• -Эрчvvдийн 51% нь эхнэртэйгээ секс хийж байхдаа өөр эмэгтэйг төсөөлж байдаг
• -Сексийн дараа ихэнх эрчvvд унтаж эсвэл юм идэж, ТВ vздэг
• -30 настай эрчvvд жилд ойролцоогоор долоон бvсгvйтэй тохиолдлын секс хийдэг. Харин эмэгтэйчvvд 2-3-тай
• -Эрчvvдийн 31% нь нэгэн зэрэг хэд хэдэн сексийн хамтрагчтай байдаг

Monday, March 25, 2013

street MENs fashion

Хүнтэй танилцахад анхны сэтгэгдэл маш чухал. Тэр анхны сэтгэгдэл нь 5 сэкундын дотор л тодорхойлогддог. Миний хуьвд анхны сэтгэгдэл  нь эрэгтэй \эмэгтэй\ хүний гутал гар 2-ыг нь эхэлж хардаг.  Гутал нь тоосгүй , эмх замбараатай гар нь цэвэрхэн цагаан, хумс нь хиргүй гэх мэт өөртөө арчаатай хүмүүс их таалгддаг.

Saturday, March 23, 2013

Атаархах зүйл үгүй.

Өнөөдөр "ИНТЭР НОМ"-оос ийм 2 ном авсан.
Барбара Дэмик-ийн "Атаархар зүйл үгүй" асар сонирхолиой ном шиг санагдсан. Хойд солонгосын ард түмний бодит амьдарлаас сэдэвлэсэн. Хойд солонгосын амьдралын үнэн нүүр царайг нүдэнд харагдтал тод томруун дүрслэн үзүүлсэн энэ ном орчин үеийн сэтгүүл зүй баримтат утга зохиолын сонгодог жишээ гэгдэхүйц үнэ цэнэтэй бүтээл болсны дээр дарангуйлагч дэглэм , бурангуй үзэл сурталд гинжлэгдсэн бүхэл бүтэн ард түмний эмгэнэлт хувь заяаг дэлхий нийтэд дэлгэснээрээ ихээхэн ач холбогтой ном болж чадсан.

Tuesday, March 19, 2013

Явсан газрын тэмдэглэлээс 1 ...

 ( яг наадмын үеэр ) гэр бүлийнхэнтэйгээ  Өмнөговь аймагт байдаг Ёлын ам , Баян заг хэмээх газруудаар явсан юм.  Энэ газруудаар явсан тухайгаа сонирхуулюу гэж бодло . Цаашдаа улам сайхан газруудаар явж олон бичлэг хийнэ гэж найдаж бна .
 Эхлээд бид нар Өмнөговь аймгийн нийслэл Даланзадгадаас 90 гаруй кмт орших Баянзагруу явсан юм. 

Орчуулагч ажилд авна

ХХЭ Хоорондоо асар их юм ярилцаад байгаа байхгүй юу.

Friday, March 8, 2013

уншсан номнууд

Ааль дээр үед уншиж байсан номнуудаасаа сонирхуулъя:
Саран хөндий миний бараг хамгийн анхны ном байхаа. Анх уншиж эхлээл ном унших хоббитой болцон гэж байгаа. Энэ номонд нэг гэр бүлийн тухай гардын. ухаантай гэрийн эзэгтэй ба үнэнч нөхрийн тухай. Маш их зовсоны эцэст тэр хоёр мөрөөдөж байсан амьдралаа олж авдаг. Өөрөөр хэлбэл Саран хөндийг. 
Дараачын ном нь Үл үзэгдэгч хүн.-ий оронд өөрийгөө тавьж үзээд ушнсан. Үнэхээр хэцүү хэн ч  намайг ойлгохгүй, ганцаардллыг утгаар нь мэдэрсэн гэхүүдэ. Эхний хэсгийг уншаад цаашаа юу болох бол, энэ яг юу юм бол гэсэн мэдэхийн хүслэн их байсан. Таалагдсан номнуудын нэг. 
Саран чулуу. Хараал хүрсэн чулуу хулгайд алдагдсан тухай гардаг. Түүнийг хэрхэн олох, мөрдөж шалгах, ямар учиртай чулуу болох, хэнд зориулагдсан гээд асар олон юм болноо. Их сонирхолтой бас адармаатай. 
Animal farm- миний бодлоор өнөөгийн нийгэм болоод улс төрчдид, нам засаглалууд гэх мэтийг амьтдаар төлөөлүүлэн доог тохуу, хошин маягаар харуулсан өвөрмөц ойлгомжтой зохиол шиг санагдсан. Эрх мэдэл албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон гахайнуудын тухай гардаг. Заавал уншиж үзээрэй. 
Ингээд дуусааагүй шү дараа үргэлжлүүлнэ. 

Tuesday, March 5, 2013

River Flows in You - Yiruma

Өнөөдөр ямар ачаалалтай өдөр вэ? Даалгавар гэж жигтэй их. Бие даалтаа шивэнгээ энэ аяыг сонсоол сужин.

River Flows in You - Yiruma

Wedding Dress - Taeyang энэ 2-ыг гайхалтай сайн хослуулсан байна. 


Энэ ч бас дажгүүм бна. Би нээрэ гитар дарж сурж байгаа. 

Thursday, February 28, 2013

шинэ "Хуан жу гэг" \ New My Fair Princess

Саяхан эмээ өвөө дээрээ бүтэн  нэг сар сайхан амарчаад ирлэ. Сар интернетд суугаагүй бүр төсөөрчиж.  
Та нар санаж бна уу дээр үед "Хуан жу гэг" гээд Хятадын ОАУСК гардаг бсан шд э. Саяхан Тэрний шинэчилсэн хувилбар гарсан бна. Энэ шинэ хувилбар нь өмнөх 3 бүлгийнхээ зохиолыг шинэчилж  гаргаад зогсохгүй, зохиолынхоо бүр эхний утгаас эцэс хүртэл нь харуулах юм байна. 80 ангитай их шинэлэг, зураг авалт хүвцаслалт, жүжигчдийн сонголт энэ тэрээ сайн хийжээ.Өмнөх бүлгүүдийн жүжигчид нь одоо нас ахисан тул шинээр залуухан жүжигчид тоглуулсан байна.
Би үзээд эхэлцэн байгаа. Мэдээж өмнөх ангиудаа бодвол хамаагүй дээр орчин үелэг болсон.     Дажгүй шүү.  
                               New My Fair Princess





Tuesday, January 15, 2013

Америкт суралцсан тэмдэглэл

хэд хоногын өмнө Ц.Оюунгэрэлийн Америкт суралцсан тэмдэглэл-ийг уншсан маш их таалагдсан. Надад сурах  урам зориг өгсөн . Тэр хүнд хэцүү цагт интернет, ном сурах бичиг ховор үед  бүх зүйлээ зориулаад дайчлан суралцсан нь өнөөгийн энэ амжилтанд хүрсэн гэж бодож байна. Харин өнөөгийн нийгэмд  англи хэл сурах тал дээр бол бүх зүйл нээлттэй. Янз бүрийн сургалт дамжаа, сайтууд, ном сурах бичгүүд хангалттай их байна. Дан ганц англи хэл ч бус өөр бүх чиглэлээр суралцах бүрэн боломжтой болсон.




Харин одоогоор Ц.Оюунгэрэлийн "НОГООН НҮДЭН ЛАМ"-г уншиж байгаа. Роман болохоор их олон хуудастай. Яг талдаа орцон. Бас л их таалагдсан. Тэр үеийн Монгол хүмүүсийн амьдрал ахуй, хайр сэтгэл, лам нарыг хомроглон устгаж байгаа зэргийг маш тодоор дүрслэн бичсэн ба миний хувьд монгол үндэсний уламжлал ёс журмыг бага ч болов мэдэж авсан. Унших тусам улам л сонирхолтой болоод байгаа. 
Ойрын үед Ц.Оюунгэрэлээр аймьсаглаад байгаа ххэ. Түүний бичсэн "Миний ажлын НОУ ХОУ" - г олж авч уншина гээд бодцон байгаа. 








 Өнөөдөр найзтайгаа  2-уулаа Өргөө 2 орж Jack Reacher гэдэг кино үзсэн. Яг үнэнийг хэлхэд  кино үзэж байгаад дундуур нь дукхийгээд авсан. Яахавдээ байдаг л нэг HERO - той Америк кино. \ Гол дүр нь бүгдийг чаддаг мэддэг, лаг зодолддог, ухаантай гэх мэт...\

Monday, January 14, 2013

эхний бичлэг

сайн байцгаана уу эрхэм блогчин ах эгч , дүү, эмээ, өвөө, аав, ээж нараа энэ миний анхны бичлэг болж байх шиг байна . Анх удаагаа биш 2 дахь удаа blog нээж байна .  Эхлээд хэцүү юма учирийн ойлгохгүй эргүүтээл  сүүлдэ гайгүй сурах л байлгүй . За за анхны бичлэг нэг иймэрхү л байна . 

хүлээж авч таалан соёрхоно уу.