( яг наадмын үеэр ) гэр бүлийнхэнтэйгээ Өмнөговь аймагт байдаг Ёлын ам , Баян заг хэмээх газруудаар явсан юм. Энэ газруудаар явсан тухайгаа сонирхуулюу гэж бодло . Цаашдаа улам сайхан газруудаар явж олон бичлэг хийнэ гэж найдаж бна .
Эхлээд бид нар Өмнөговь аймгийн нийслэл Даланзадгадаас 90 гаруй кмт орших Баянзагруу явсан юм. "Баян заг" - нэг иймэрхүү. Тэнгэр цэлмэг сайхан өдөр байсан. Нар дээрээс унах гэж байгам шиг асар их халуун пүү... Гэхдээ энэ элс нь нээх сайхан чийглэг дулаахан. \урьд өдөр нь бороо орсон гэсэн\ хөл нүцгэн л гүйгээд байлаа шд ххэ.
Энэ заг нь их өндөр ургасан байсан. Зарим газраар ой дотор яваад ч байгаам шиг их шигүү тэгсэн хэрнээ элстэй бас л сонин тогтоцтой газар бна билэ.
ийм газар очсон энд бүр яг шорлог болохжэсэн шү ккк
энэ хад \хад гэхэд бас биш элсэн хад?\ их зөөлхөн шавар, элсэрхүү нурж бутарч унаад байсан.
Улаан шавраас цааш Гурван сайхан ууланд очсон . Сайхан газар , дархан цаазат гэсэн . Түрүү жилийн зун хаа сайгүй л хэт халуун зун байсан харин энд сэрүүхэн хавцлууд дунд нарийхан ус хоржигноод л .... мм . Говьд бас ийм газар байна2.
бид нарыг анх ирэхэд янгир ямаа нь явж л бна лэ . Хүн анх удаа харж бгам шиг биднийгэ хараал зогсоод бсан . Харин зураг авч чадаагүй сайн харагдадгүйм бна лээ. Хол байсан болхоор .
жижкээн цөөрөм дотор нь дүүрэн замагтай
энэ буланд манай ах зогсжин.
Тээр дор манай майхан , машин харагджин. Энэ орой лу гарах гэж зовсий шүү . Орой дээр нь гарахад манан татаад сайхан байсаан.
Тэгээл байж байсан чинь гэнт бороо ороол . Гэхдээ нартай бороо орсон . Би бүр асар өндөр уулын орой дээр гарцан байгаа байдал л да .
Бороо орж дуусаад солонго татсан. Сайн харвал бороо зогсоогүй шивэрч л байгаа.
нэг царцаа тааралдаад зургыг нь авцийн хөөрхөн байгоз хэхэ.
За нэг иймэрхүү л явсан энд бид 2,3 хоноод буцаад аймагруу явсан . Энд шөнө их бороо ордог юм билээ . Ингээд миний эхний аялал өндөрлөж байна таалагдсан бол коммента бичэд байгарай .
Жич : энэ зурагнуудыг бүгдийг нь би өөрөө авсан болно кк.
















No comments:
Post a Comment